Dark Light
Нийгэм | 2026-03-25

Б.ДАШПҮРЭВ: БЕНЗИНИЙ ҮНЭ 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв-ээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

Б.Дашпүрэв “Ойрх дорнодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь ард иргэдийн амьдрал дээр шатахууны болон бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляцийг богино хугацаанд хөөрөгдөхгүй байх чиглэлд Монгол Улсын Засгийн Газар бодлого баримтлан ажиллаж байгаа.

Шатахуунтай холбогдолтой үүсээд байгаа нөхцөл байдлыг судалж, асуудлыг шийдвэрлэх хүрээнд Монгол банк, Сангийн яам, Гадаад харилцааны яам мөн шатахуун импортлогч компаниудын төлөөлөл уулзаж, тодорхой асуудлуудаар ярилцсан.

Дизель түлш 1000-1500 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй болсон. Үнэ өссөн байгаа үед тодорхой хэмжээний зах зээлийн горимд нь шилжүүлж, нэмэгдүүлээд явах хэрэгтэй. Хамгийн чухал асуудал бол хангамжийн асуудал. Дараагийн асуудал бол үнийн асуудал. Тийм учраас 300 төгрөгөөр эхний ээлжид нэмэгдүүлж явж болох юм гэж аж ахуйн нэгжүүдтэй ярьж тохирсон.

АИ92 төрлийн бензинээс бусад төрлийн үнийг 300 төгрөгөөр нэмэх асуудал өнөө маргаашдаа хэрэгжээд явна.

Хаврын тариалалтын улирал эхэлж байгаа учраас өндөр үнэтэй бензин хэрэглэвэл гурилын үнэ, талхны үнэ нэмэгдээд явдаг учраас Хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх 10 мянган тонн бензинийг үнэ нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн тодорхой хэмжээнд үнээ нэмэхээс өөр аргагүй. Тэгэхгүй бол захиалга багаар хийгдэх, жижиглэн борлуулалтад тасалдал үүсэх зэрэг сөрөг нөлөөлөл бий болдог. Эдийн засгийн хувьд ч жижиглэн борлуулалтын үнээсээ бөөний борлуулалтын үнэ нь өндөр болдог буруу тогтолцоо руу хүртэл шилждэг. Энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22