УИХ-ын гишүүн О.Батнайрамдал цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
О.Батнайрамдал "БЗС-д 360 тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүй байна. БЗС-аас гарч ирж байгаа хамгийн инээд хүрмээр, шоконд оруулсан нь Б.Энхбаяр сайдын кейс. Учир нь 2007-2009 онд Боловсролын зээлийн сангаар 2007-2009 онд 32 мянган ам.долларыг авч АНУ-ын “University of Northern Virginia” буюу Хойд Виржиниагийн их сургуульд магистр хамгаалсан гэдэг. Энэ их сургууль нь өөрөө хулхи их сургууль байж таарсан. Хулхи их сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаад 2008 онд буюу Б.Энхбаяр сайдыг тухайн үед суралцагч байхад их сургуулийн магадлан итгэмжлэлээ алдаад 2013 онд АНУ-ын дотоод хэргийн яамнаас гэнэтийн нэгжлэг хийж, гэмт хэргийг шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийг олж тогтоосон гэх мэдээ олон улсын эх сурвалж дээр ил тод байгаа.
2014 онд энэ сургууль албан ёсоор тухайн мужийн боловсролын зохицуулах газраас шийдвэр гаргаж хаасан байгаа юм.
Мөн Б.Энхбаяр тухайн үедээ 32 мянган ам.долларыг БЗС-аас төрийн сангаар дамжуулж авахдаа хувийн данс руугаа авсан байж болзошгүй. БЗС-д хувийн данс руугаа авсан тохиолдол олон гарч ирсэн. Татвар төлөгчдийн мөнгө тухайн сургууль руу шууд шилжих ёстой байтал, хувийн данс руу шилжинэ гэдэг бол сургуульдаа сурахгүйгээр өөртөө хувьдаа завшсантай ялгаагүй. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй” гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





