Сөүл хотын тээврийн үйл ажиллагаа, мэдээллийн нэгдсэн төв “Topis”-той цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Замын хөдөлгөөний удирдлагын төв болон холбогдох албаны мэргэжилтнүүд, Сөүлийн их сургуулийн төлөөлөл оролцож, байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зам тээврийн мэдээллийн сан, дата өгөгдлийн удирдлага, ашиглалтын чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл солилцон, харилцан туршлага хуваалцав.
“TOPIS” төвөөс сүүлийн жилүүдэд нэвтрүүлсэн ухаалаг тээврийн систем, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүд, бодит цагийн хяналтын тогтолцоо, мэдээллийн нэгдсэн платформ, мөн хөдөлгөөний урсгалыг оновчтой зохицуулах дэвшилтэт технологийн шийдлүүдийг танилцуулж, датад суурилсан шийдвэр гаргалт, түгжрэлийг бууруулах бодлого, иргэдэд хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлагаа хуваалцлаа.
Энэхүү уулзалт нь замын хөдөлгөөний удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн системийг шинэ шатанд гаргах, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
|
Эх сурвалж
| ЗХУТ
|
АДМИН








Нийгэм





