Dark Light
Нийгэм | 2026-03-26

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД НЭГНЭЭ ГЭМТЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авч, ухаан санаа нь орон гаран эмнэлэгт байна гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Энэ талаар ЗХЖШ мэдээлэл өглөө.

ЗХЖШ “3 дугаар сарын 22-ны 17 цагт Баянхонгор аймагт байрлах Барилга инженерийн цэргийн харьяа анги дээр бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагч буюу 2 хугацаат цэргийн алба хаагч хоорондоо харилцааны зөрчил гаргасан. Зөрчлөөс болоод нэг цэрэг бэртсэн байгаа. Барилга инженерийн цэргийн удирдах газраас болсон  үйл явдлыг яаралтай тодруулан, 3 дугаар сарын 23-ны шөнө гэхэд цэргийн төв эмнэлэгт авчирсан.

Одоогийн байдлаар хугацаат цэргийн албан хаагч маань нүүрэндээ оёо хийлгэсэн, биеийн байдал хэвийн, ухаан санаа нь орж гарсан юм байхгүй, хэвтрийн дэглэмгүй байгаа.

Эмнэлгээс цагдаа руу мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээгээд ажиллаж байна.

Энэ бол 2 хугацаат цэргийн алба хаагчдын дунд гарсан асуудал. Дээд албан тушаалтан буюу офицер, ахлагч оролцсон асуудал байхгүй. Албаны шалгалт явагдсантай холбоотойгоор шалгалтын дүн гарсны дараа холбогдох албан тушаалтанд цэргийн дүрмийн дагуу хариуцлага тооцно" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22