Dark Light
Нийгэм | 2026-03-26

"УИХ-ЫН ДАРГА ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ БОЛ ОГЦРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВНА"

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

О. Цогтгэрэл “Улсын Их хурлын чуулган 2 дахь 7 хоногтоо хуралдахгүй байна. АН 42 гишүүнтэй, МАН болон тэдний эвсэл, хамтралд байгаа намуудын гишүүдийн тоо 80. УИХ бүрэн дүүрэн хурлаа зохион байгуулаад явах боломжтой. Санаатайгаар хурлыг явуулахгүй байгаа нь АН-ын шаардлага зүй ёсных гэдгийг, МАН-ын дарга Н.Учрал-ыг УИХ-ын индрээс буу гэдэг шаардлагыг зөв зүйтэй гэж УИХ-ын олонх аль хэдийн үзчихсэн байна.

АН-ын шаардлага зүй ёсных. МАН-ын дарга энэ шаардлагыг биелүүлэх ёстой гэдгийг дахин хатуу сануулан хэлье. Хэрэв Үндсэн хуулийн зарчимд нийцэж сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх ёстой гэх зарчмын шаардлагыг хүлээж авахгүй бол бид огцруулах арга хэмжээ авна. Чөлөөлөгдөх, огцрох ялгаатай.

Дараагийн үндэслэл нь сүүлийн үед гарч байгаа нь хулгайд, авлигын асуудал үнэхээр цочирдом боллоо. 110 сая доллар, 200 сая долларыг хэн, хэзээ, хаана, ямар авлигын мөнгөнд яаж холбогдсон гээд бүр эзэн биетэй, мөнгөн дүнтэй, хулгайтай, цаг хугацаатай, баримт нотолгоотойгоор өндөр хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс мэдээлэл өгч байна. “Авлигажсан 10 жил”-ийн тухай ярьж байсан бол энэ “Мафижсан 10 жил” байжээ. Мафи нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл юм. Төрийн хүчээр мэдээллийг нууц байлгаж, хуулиар хамгаалж, дураараа шууд худалдан авалтын гэрээ хийж, үүнийг шалгах ёстой хууль хяналтын байгууллагууд нь таг дуугүй, ХЗС нь мафийн нэг хэсэг болчихсон. Үүний дээр сууж буй эрх баригч намын дарга  намын зөвшилцөл, ойлголцлын парламентыг удирдаад сууж байгаа нь зарчмын хувьд буруу.

АН бүлэг өнгөрсөн хугацаанд ажил хэргийн ярилцлагууд хийлээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат санаачлан Улсын Их хуралд нээлттэй сонсголыг зохион байгуулах ёстой гэж үзэж байна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22