Dark Light
Нийгэм | 2026-03-26

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ДАХИН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

УИХ-ын гишүүн Д.Ганбат цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Д.Ганбат “Туулын хурдны замыг 2 талтай гэж харж байна. Нэг талаар Улаанбаатар хот маш их түгжрэлтэй учраас зам барихад анхаарах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа. Нөгөө талаар “Хатантуул, Орхон, Онон 3 мөрний эх газар хэнийг ч бүү суулга” гэх үг бий. Байгаль орчин нөхөн сэргээгдэхгүй бол маш хүнд тусна.

Туулын хурдны замыг дахин судлах хэрэгтэй. Төмөр зам дээгүүр боломж байгаа эсэхийг судалж үзэх хэрэгтэй. Х. Нямбаатарын ярьж буй шиг “Орос ах нар зөвшөөрдөггүй” гэж юу байх вэ? Бид чинь тусгаар улс. Мэдээж нийслэл Улаанбаатар хотдоо хаана, ямар зам тавихаа бид шийдэх ёстой” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22