Улс төрийн асуудлаар 14 цагт МАН-ын бүлэг хуралдана.
Ж.Батжаргал “МАН бүлэг УИХ-ын чуулганы болоод, бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах чиглэлд анхаарлаа хандуулж, гишүүдийнхээ ирц, оролцоог бүрдүүлэх бүхий л боломжит арга хэмжээг авч, ажилласан. Ард түмний төр барих эрхийг төлөөллөөр хэрэгжүүлж байгаа учраас хариуцлагатай хандах хэрэгтэй.
АН-ын тавьж байгаа улс төрийн шаардлага өнөөдрийн мөрдөгдөж байгаа УИХ-ын хууль, холбогдох хуулиудад байхгүй. УИХ-ын гишүүд чуулганы болон байнгын хорооны хуралдаанд суух үүрэгтэй. Ганцхан зохицуулж өгсөн харилцаа нь тухайлсан хэлэлцэж байгаа асуудал дээр тодорхой баримтуудаа нягтлах, байр сууриа нэгтгэх зорилгоор тодорхой хугацаатай завсарлага авах эрх бий. Тэрнээс биш албан шаардлага өгчхөөд хуралд суухгүй байх эрх зүйн зохицуулалт одоогоор Монгол улсад байхгүй.Ард түмний итгэлийг хүлээж, тодорхой их хурлыг бүрдүүлж буй улс төрийн хүчин үүнд хариуцлагатай хандах ёстой.
Би ажлаа хийж байгаа гэж бодож байгаа. Би цэцэрлэгийн багш биш. Бүхэл бүтэн ард түмний итгэлийг хүлээгээд төр барих төлөөллийг хэрэгжүүлж яваа их хурлын гишүүд. Тиймээс хууль дүрэм журамдаа захирагдаж үйл ажиллагаа нь явах ёстой” гэв.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм





