2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо” болон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох албан тушаалтнууд оролцож, тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын зохицуулалт, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 33/35 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг өнөөгийн цаг үетэй уялдуулан шинэчлэх шаардлага, түр саатуулах хашаа (байр) ажиллуулах журам, зохицуулалтын хэрэгжилтийн байдал зэрэг асуудлыг хэлэлцэв.
Энэхүү уулзалт нь салбарын үйл ажиллагааг илүү оновчтой, шуурхай, ил тод болгох, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал алхам болж байна.
|
Эх сурвалж
| ЗХУТ
|
АДМИН








Нийгэм





