Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сард гадаад улсын иргэн Ч нь нэр бүхий хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө, хайлуур жонш баяжуулах зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 735 дугаарт багтдаг нафталин (Naphthalene) гэх нэр төрлийн 26 ширхэг төмөр сав бүхий бодисыг хадгалсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн.
Уг хэрэгт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар гадаад улсын иргэн Ч-г 10,000,000, хуулийн этгээдийг 60,000,000 төгрөгөөр тус тус торгож, хуулийн этгээдийн ашигт малтмал баяжуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ял шийтгэл оногдуулсан.
Иргэн та Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэх боломжтой.
|
Эх сурвалж
| Экологийн цагдаагийн алба
|
АДМИН








Нийгэм





