БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэгээс зудын гамшигт өртсөн малчдад зориулан бэлэн мөнгөний хандив өргөлөө.
Тодруулбал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормааг хүлээн авч уулзан, энэхүү хандивыг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гардуулж өгсөн юм.
Уулзалтын үеэр БНХАУ-ын Улаан загалмайн байгууллага, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэг, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн хүргэх талаар мэдээлэл солилцов.
|
Эх сурвалж
| Монголын улаан загалмай нийгэмлэг
|
АДМИН








Нийгэм





