Dark Light
Нийгэм | 2026-03-26

ЗГХХГ МАНДАХ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Сайн засаглалыг төлөвшүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Мандах Их Сургууль хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Мандах их сургуульд болж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч Б.Батцэцэг, Мандах Их Сургуулийн ректор, профессор Г.Нанжид нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд төрийн байгууллага, төрийн албан хаагчийн бүтээмжийг тооцох аргачлалын төслийг боловсруулах, зарим байгууллагад турших, төрийн байгууллагын эрсдэлийн удирдлага, санхүүгийн хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн чиглэлээр төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар тандалт судалгаа хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Тулгамдсан асуудлаар шийдэл, арга зүй боловсруулахад академик судалгаа хийдэг мэргэжлийн их сургуультай хамтарч ажиллах гэж байгаагаараа ач холбогдолтой байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22