Dark Light
Нийгэм | 2026-03-27

“МОНГОЛ ХҮН-БАЯЛГИЙНХАА ЭЗЭН" ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газар Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал асуулга өнөөдөр (2026.03.27) орон даяар эхэллээ.
  • Эхний шатны санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцож саналаа өгнө.
  • Санал асуулга 4-р сарын 3-ныг дуустал долоо хоног үргэлжилнэ.
Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталсан.  Үүний дагуу нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцоно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22