Дэлхий нийтэд үүсээд байгаа дайны нөхцөл байдалтай холбогдуулан нефт бүтээгдэхүүний талаар АҮЭБЯ-аас мэдээлэл өглөө.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин “Дайнаас шалтгаалж дэлхий дахинд нефт бүтээгдэхүүний үнэ өсөж, хомсдолд орсон. Энэ хүрээнд манай улсад ч мөн нефт бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орох зайлшгүй нөхцөл байдал үүссэн.
2026 оны нэгдүгээр улиралд 518 мянган нефт бүтээгдэхүүн дизелийн түлш, АИ92, АИ98, ТС-1 бензин захиалж авсан. Гурав дугаар сард 181 мянган тонн нефт бүтээгдэхүүн захиалж авсан. Өнөөдрийн байдлаар Монгол улсад АИ92 авто бензин 90,1 мянган тонны буюу 42 хоногийн, АИ95 бензин 6,4 мянган тонн буюу 72 хоногийн, дизелийн түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй байна. Харин ТС-1 буюу онгоцны түлш 3,9 мянган тонн буюу 19 хоногийн нөөцтэй байгаа юм.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, үүрэг тавих бүхий төр, хувийн хэвшил хуралдаж зөвлөмж өглөө. Үүнд Монгол банк, Сангийн яам, Аж үйлдвэр, зам тээврийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, аж ахуйн нэгж, бусад холбогдох аж ахуйн нэгжүүд литр тутамд АИ92- оос бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийг 300-350 төгрөгөөр нэмэгдүүлэх зөвлөмж хүргэлээ.
Хил үнийг тооцоод үзэх юм бол 900-2000 төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолол гарч байна. Гурван сард дизелийн түлшинд 54 доллар, авто бензин дээр 30 долларын үнэ нэмэгдэж ирсэн. Үүнд үнийн зөвлөлөөс зөвлөмж хүргэхдээ өмнө нь нөөц бүрдүүлсэн учраас үнэ нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авсан.
Дэлхийн нөхцөл байдалтай холбогдуулаад үнийг тодорхой хэмжээгээр үе шаттайгаар нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. ОХУ-тай бүх шатандаа холбоотой байгаа, хангамж тасалдахгүй нийлүүлэгдэнэ. Бүх шатахуун түгээх станцуудын хадгалах сав дүүрэн байгаа.
Тариалалтын улирал эхэлсэнтэй холбогдуулаад тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд 10 мянган тонн нефт бүтээгдэхүүнийг 3 сард зарагдсан үнээр нь нийлүүлэх зөвлөмжийг хүргүүлсэн. Аж ахуйн нэгжүүд, нийт импортлогч нар нийгмийн хариуцлагын хүрээнд хүлээж авч, 4 дүгээр сарын нэгний дотор түлшээ авах зөвлөмж гаргасан” гэв.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм





