2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын түвшин нэмэгдэж байна. Одоогийн байдлаар:
- Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
- Их хуурайшилттай: Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Баян-Өлгийн хойд, Увсын баруун өмнөд, Завханы баруун, Ховд, Говь-Алтай, мөн ой, хээрийн бүс нутаг болох Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН








Нийгэм





