Dark Light
Нийгэм | 2026-03-27

4600 АЙЛЫГ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИНД ШИНЭЭР ХОЛБОНО

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаанд шинээр холбож, 70 мянган айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулахаар төлөвлөсөн байна. 

Тодруулбал, гэр хороолол, зуслангийн бүс болон шинээр суурьшсан бүсүүдийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, хүчдэлийг нэмэгдүүлэхээр шаардлагатай төсвийг шийдвэрлэж, 29 байршилд ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт орчимд УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан ажиллалаа.

Баянзүрх дүүргийн менежер Ц.Гомбосүрэн “Баянзүрх дүүргийн хэмжээнд 11 байршилд 1000 гаруй айлын цахилгаан эрчим хүчийг холбоно. Дүүргийн алслагдсан хороодод 1960 оноос хойш цахилгаанд холбогдоогүй айлууд байдаг. Сүүлийн жилүүдэд Шар хоолойн аманд суурьшил тэлж байна. Үүнээс болоод цахилгаан хүчдэл унах зэрэг асуудлууд үүсдэг” гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22