АН-ын бүлэг хуралдаж байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
О.Цогтгэрэл “Эрх баригч намын дарга, Улсын Их хурлын даргаар хавсран ажиллаж болох нь хуулиар хориглоогүй гээд байгаа юм. Хуулиар хориглосон бол угаасаа болохгүй. Хуулиар хориглосон зүйлийг хийгээд сууж байна гэж байхгүй. Хуулиар хориглоогүй учраас болго гэх тайлбар чинь зарчимгүй байна.
Хуулиар хориглоогүй ч парламентат ёсны зарчимд нийцэхгүй байгаа зүйлийг засъя л гэж байна. Тэр буруу жишгийг засъя, буруу уламжлалыг засах нь зүйтэй гэдэг байр суурийг л бид илэрхийлж байгаа юм.
Бид 100 хувийн саналаар зарчмын байр суурин дээрээ хэвээрээ байгаа. МАН удирдах зөвлөлөө хийх эсэх нь тэдний дотоод асуудал.
Бид хэвийн ажиллаж байна. Бүлгийн хурал өөрөө чуулганы хуралдааны нэг хэсэг. Нэгдүгээрт бидний шаардлага биелэх ёстой. Хоёрдугаарт нь цаг үеийн тулгамдсан асуудалд эрх зүйн гарц гаргалгаа, шийдэл, урьдчилан сэргийлэх авах арга хэмжээтэй холбоотой зүйл байвал гэдэг бол энэ асуудал дээр мэдээ мэдээлэлтэй байх нь зүйтэй гэдэг үүднээс АН-ын бүлэг хуралдаж байна.
Ардчилсан нам төрийн ажлыг гацаагаагүй. 80 гишүүнтэй эвсэл, хамтрал яагаад ажлаа хийхгүй байгаа юм? Биднээс биш тэднээс энэ ажлыг нэхээч” гэв.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм





