Dark Light
Нийгэм | 2026-03-27

ИРЭХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 03 дугаар сарын 27-ноос 04 дүгээр сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
28-нд нутгийн зарим газраар, 30-31-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байна. 
 
Хур тунадас: 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Халх голын хөндийгөөр, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04 дүгээр сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: 28-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд ихэнх нутгаар, 04 дүгээр сарын 01,02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -1...-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна. 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 28-29-нд ялимгүй хур тунадас, 31-нд хур тунадас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 28,31-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22