Dark Light
Нийгэм | 2026-03-27

ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Батлан хамгаалах салбарын жендэрийн асуудал хариуцсан албан тушаалтнуудын "Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлт, төсөвлөлт" сэдэвт мэргэжил, арга зүйн цугларалт хоёр дахь өдрөө Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үргэлжилж байна.
Хоёр дахь өдрийн сургалтаар "Жендэр ба хэвшмэл ойлголт", "Монгол эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын судалгаа", "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих нь", "Хариуцлагатай эр хүн", "Эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалт", "Монгол эр хүн байхын утга учир", "Гэр бүлийн үнэ цэн" сэдвээр Жендэрийн Үндэсний хорооны зөвлөх багш Б.Оюун, ахлах мэргэжилтэн Д.Батхишиг болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, бэлтгэл дэд хурандаа Л.Ундралбат, "Эртэч Монгол" ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар нар сургалт явуулж байна.
Сургагч багш нар эрчүүдийн амьдралын хэв маяг, дадал зуршлыг сайжруулах, хариуцлагатай эр хүний тухай мэдээлэл хүргэж, үүнд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг харуулснаараа онцлог юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22