Dark Light
Нийгэм | 2026-03-27

ТҮРГЭН ХООЛ ЗАХИАЛАХ ГЭЭД 342 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Амралтын өдрүүдэд түргэн хоол захиалах гээд нийт 342 сая төгрөг залилуулжээ. Сүүлийн үед KFC, Pizza hut сүлжээ хоолны газрыг нэрийг барьж, иргэдийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Өнгөрсөн амралтын 2 өдөрт л гэхэд энэ төрлийн залилах гэмт хэрэгтэй холбоотой 342 сая төгрөгийн хохиролтой 57 дуудлага, мэдээлэл, цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэхүү гэмт хэрэг нь хямдрал зарласан гэх хуурамч линк байршуулан захиалга авч, улмаар төлбөр төлөх хэсгээр дамжуулан иргэдийн дансны хувийн мэдээллийг хуулбарлан авч, интернэт банк руу нэвтрэн халдаж, үлдэгдэл мөнгийг нь авах замаар үйлдэгддэг.

Иймд иргэн та энэ төрлийн хуурамч зар мэдээлэл, баталгаагүй линк дээр дарж орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22