Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Япон иргэдийн дурсгалын цогцолборын хадгалалт хамгаалалт хариуцсан ажилтан Чойжинхүүгийн Гантогтоход Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулав.
Ч.Гантогтох нь 2016 оноос Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолборын хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.
Элчин сайд М.Игавахара мэндчилгээндээ Монгол Улсад олзлогдон хоригдож байх хугацаанд нас барсан 1700 орчим япон иргэдийн дурсгалыг хүндэтгэдэг энэхүү дурсгалын цогцолбор нь Япон, Монголын харилцааны мартаж болшгүй чухал түүхийг хадгалж байдаг газар бөгөөд, жил бүр олон жуулчид болон өндөр албаны зочдыг аюулгүй, амгалан нөхцөлд хүндэтгэл үзүүлэх орчныг бүрдүүлэхийн төлөө уг цогцолборыг арчилж хамгаалан хичээн ажиллаж буй ноён Ч.Гантогтохын олон жилийн хүчин зүтгэлд талархал илэрхийлж байна хэмээгээд, өргөмжлөлийг гардуулав.

|
Эх сурвалж
| Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
|
АДМИН








Нийгэм





