Цаг үеийн асуудлаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.
Б.Энхбаяр “Г.Занданшатар даргынхаа үгийг сонсоогүй явж байна. Хэвлэлээс харсан учраас одоогоор урьдчилсан байр суурь илэрхийлэхгүй. Чөлөөлөгдөөгүй байгаа, чуулганаар шийднэ. Огцрох асуудал биш өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудал ярьсан юм шиг байна. Ерөнхий сайдынхаа үгийг эхлээд сонсъё.
Баахан үлгэр зохиож байгаад, тэр үлгэрээр нэг юмыг их сайхан нотлоод байна. Эрүүгийн хуульд заасан гүтгэх гэмт хэрэг түдгэлзсэнийг далимдуулж, ашиглаж байна. Яаж л бол яаж одоо ямар ч хариуцлага байхгүй, гүтгэлэг эсэхийг шалгах эрх зүйн орчингүй байдлыг далимдуулж зохиолтойгоор “явуулж өгч” байна.
АТГ-т өгсөн гээд “аймар” сүр дуулиантай, зузаан хавтастай, 2 цагийн бичлэгтэй “кино кино”. Би өчигдөр бүлгийнхээ хаалттай хуралдаанд хэлсэн. Тэр хүнд ямар ч бичлэг байхгүй. Хуулийн байгууллага тогтоогоод хариуг нь өгнө. Бичлэг байсан бол аль эрт гаргаад тэр 15 давхар чинь жинхэнэ “бүжиглэж” байдаг юм байгаа биз дээ.Энэ бол кино, үлгэр” гэв.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм





