Dark Light
Нийгэм | 2026-03-27

ЧИНГИС ХААН ҮЗЭСГЭЛЭНГ ШИНЭ ЗЕЛАНДАД ГАРГАХААР ЯРИЛЦAB

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Ноён Кристофер Свасбрүк (Оакланд хотын Зөвлөлийн Ирээдүй сангийн тэргүүн, Шинэ Зеландын Үндэсний музей болох Te Papa Tongarewa-ийн ТУЗ-ийн дарга, Шинэ Зеландын Санхүүгийн зах зээлийн газрын захирал, Оакланд хотын Уран зургийн галерейн Зөвлөлийн тэргүүн, Хелэн Кларк сангийн тэргүүн) болон Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суугаа Өргөмжит консул Мэттью Хүүтон нарыг хүлээн авч (2026.03.27) уулзлаа.
Уулзалтын үеэр музейн танилцуулгыг хийж, хамтын ажиллагааны талаар ярилцаж, тус улсад Чингис хаан үзэсгэлэн гаргах хүсэлтэй байгаагаа захирал С.Чулуун хэллээ.

Зочид Чингис хаан Үндэсний музейн гадаад үзэсгэлэнг сонирхож, харилцан үзэсгэлэн солилцоог дэмжин ажиллахаа хэлсэн байна. Албан уулзалтын дараа төлөөлөгчид музейн танхимуудаар зочилж, Чингис хааны Алтан шүтээнийг үзэж сонирхсон байна.

Дашрамд дурдахад, Шинэ Зеландын Үндэсний музей (Te Papa Tongarewa) нь нийслэл Веллингтон хотод байрладаг бөгөөд урлаг, соёл, байгалийн түүх, Шинэ Зеландын түүх, Маори болон Номхон далайн соёлуудыг хамарсан 2 сая гаруй үзмэртэй, 500-600 гаруй ажилтантай томоохон музей юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22