Нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилт нэмэгдэж байна.
Одоогийн байдлаар:
- Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
- Их хуурайшилттай: Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Баян-Өлгийн хойд, Увсын баруун өмнөд, Завханы баруун, Ховд, Говь-Алтай, мөн ой, хээрийн бүс нутаг болох Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутаг байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





