Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2026 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар шинээр 12 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 2 нь нийслэлд, 10 нь орон нутагт илэрчээ.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14,464 болж, үүнээс 11,704 нь нийслэлд, 2,755 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор 50 хүн эмчлүүлж байгаагаас 49 нь эмнэлэгт, 1 нь гэрээр эмчлүүлж байна. Үүнээс нийслэлд 18, орон нутагт 31 тохиолдол эмчилгээ авч байгаа бөгөөд ихэнх нь хөнгөн болон дунд хэлбэрийн оноштой байна.
Харин насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхдүүд хамгийн өндөр буюу 5,252 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг зөвлөж байна.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Б.ЭНХЗАЯА







Нийгэм





