Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ойн тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг салбарын эрдэмтэн, судлаачид болон ойн чиглэлээр тогтвортой судалгаа хийж буй мэргэжлийн байгууллагуудын дунд зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдөр 14:00-17:30 цагийн хооронд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Оролцогчдын бүртгэлийг гуравдугаар сарын 29-ний өдрийн 21:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд салбарын мэргэжилтэн, судлаачид, холбогдох байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьжээ.
Хэлэлцүүлгийн хүрээнд ойн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, бодлогын хэрэгжилтийг сайжруулахтай холбоотой санал, зөвлөмжийг нэгтгэн хуулийн төсөлд тусгах юм.

Б.ЭНХЗАЯА







Нийгэм





