Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Сүрьеэ нь урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчин. Та дараах зөв дадлыг хэвшүүлснээр өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
- Ажлын болон амьдрах орчны агааржуулалтыг сайжруулах
- Дархлаагаа дэмжих (зөв хооллолт, амралт)
- Томуу, ханиад удаан үргэлжилбэл үзлэгт хамрагдах
- Чанартай, тэжээллэг хоол хүнс хэрэглэх
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Дотоод орчны агаарыг цэвэр, сэлгэлттэй байлгах
Сүрьеэ нь агаараар дамжин халдварладаг тул хаалттай, агааржуулалт муутай орчинд халдварлах эрсдэл өндөр байдаг. Эрт илрүүлж, зөв эмчилбэл бүрэн эдгэрдэг өвчин юм.

Б.ЭНХЗАЯА







Эрүүл мэнд





