Dark Light
Нийгэм | 2026-03-28

“БУУДЛАГЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Мөрдөн шалгах алба үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойг угтан, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах 49 нэгжийн 104 алба хаагч оролцсон “Буудлагын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын төвд зохион байгууллаа.
Тэмцээнийг Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах нээж, нийт оролцогчдод албаны түүхэн замнал, ололт амжилтыг танилцуулан баг тамирчдад амжилт хүслээ.
Албаны бэлтгэлжилт, алба хаагчдын авхаалж самбааг сорьсон энэхүү тэмцээнийг гар буу, карбин болон холимог бууны гэсэн 3 төрлөөр явуулж, багийн дүнгээр:
  • Нэгдүгээр байранд Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Одончимэг, цагдаагийн дэслэгч Б.Тодбилэг,
  • Хоёрдугаар байранд Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Төмөрсүх, дэслэгч Л.Гэрэлт-Од,
  • Гуравдугаар байранд Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Бадамжунай, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Номиншүр,
Хувийн дүнгээр: Шилдэг эрэгтэй тамирчнаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Амарбаясгалан,
Шилдэг эмэгтэй тамирчнаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Буянхишиг нар тус тус шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээнд үе үеийн мөрдөгчдийн залгамж халааг хадгалах, туршлага солилцох зорилгоор Ахмадын зөвлөлийн баг тамирчид хүрэлцэн ирж, мэргэжлийн ур чадвараа сорин оролцсон нь тэмцээний ач холбогдлыг улам нэмэгдүүлэв.
Урилгаар "Алдар" спорт хорооны тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа оролцож, бие бүрэлдэхүүнд баяр хүргэлээ. Тэрээр буудлагын спортын техник, сэтгэл зүйн бэлтгэлийн онцлогийг танилцуулж, Баянгол дүүргийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бадрааг Олимпын хорооны “Алтан медаль”-иар шагнаж урамшуулсан юм.
Тэмцээний төгсгөлд зохион байгуулалтын ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлж, нягт хамтран ажилласан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, болон Санхүү, ар талын алба, Олимпын Таеквондогийн “Торнадо Кик” клубын хамт олонд гүн талархал илэрхийлж, "Талархал" гардуулав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22