Dark Light
Нийгэм | 2026-03-28

АН “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд болно.
Энэ удаагийн ээлжит хурлаар Нийслэлээс хэрэгжүүлж буй “Туулын хурдны зам” төслийн хүрээнд НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулна.
Нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцоно.
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ оролцож мэдээлэл өгөх байгууллагууд:
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Сангийн яам
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчдөлтийн яам
  • Зам тээврийн яам
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар
  • Туул голын сав газрын захиргаа
  • Экологийн цагдаагийн алба

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22