Dark Light
Нийгэм | 2026-03-30

ДОХ, СҮРЬЕЭГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Монгол Улсад хэрэгжиж буй ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээ хийж, урьдчилсан үр дүнг танилцууллаа.

Тус үнэлгээний хүрээнд 2026 оны 3-р сарын 16–20-ны өдрүүдэд цахим хэлбэрээр 11 байгууллагын 15 илтгэлийг танилцуулж, асуулт-хариулт, хэлэлцүүлгийг өрнүүлэв. Үүнд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Дархан-Уул болон Сэлэнгэ аймаг, Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг, Глобаль сан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, мөн төрийн бус байгууллагууд оролцож илтгэл хэлэлцүүлсэн байна.

Мөн 3-р сарын 23–26-ны өдрүүдэд 4 багийн бүрэлдэхүүнтэй 50 гаруй зөвлөх, эмч, мэргэжилтнүүд 30 гаруй байгууллагад газар дээр нь ажиллаж, үнэлгээ хийлээ.

Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт ажилласан баг сумын эрүүл мэндийн төвүүд, аймгийн эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүд, эрүүл мэндийн даатгалын хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэс, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд болон эмийн сангуудад ажилласан.

Улаанбаатар хотод Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ажилласан баг дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, ХӨСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хорих 429-р анги, “Залуус эрүүл мэнд”, “Төгс бүсгүйчүүд”, “Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг” зэрэг төрийн бус байгууллагууд, мөн ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллалаа.

Энэхүү хөндлөнгийн үнэлгээ нь ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэж, цаашдын бодлого, үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22