Dark Light
Нийгэм | 2026-03-30

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 14,465 БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Улаанбурхан өвчний дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудаас иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

2026 оны 3 дугаар сарын 30-ны байдлаар Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нийт 14,465-д хүрч, 15 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 1 шинэ тохиолдол орон нутагт бүртгэгдэж, 44 хүн эмнэлэгт, 1 хүн гэрээр эмчлүүлж байна.

Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10–14 насныхан хамгийн өндөр буюу 5,252 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар хүүхэд, өсвөр үеийнхний дунд түлхүү тархаж байгааг харуулж байгаа юм.

Улаанбурхан нь вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин гэдгийг онцолж, иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очиж вакцины мэдээллээ цахим бүртгэлд баталгаажуулах, хамрагдаагүй тохиолдолд нөхөн дархлаажуулалтад яаралтай хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22