Dark Light
Нийгэм | 2026-03-30

ПҮРЭВ, БЯМБА ГАРАГТ ХУР ТУНАДАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
04 дүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,төвийн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. 
 
Хур тунадас: 30-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,төвийн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
 
Салхи: 04 дүгээр сарын 01, 03-нд говь, тал, хээрийн нутгаар, 02,08-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 04 дүгээр сарын 02-нд хур тунадас, 04-нд ялимгүй хур тунадас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 02, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22