"Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" үргэлжилж байна.
Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар “Эрүүл мэндийн салбар, ард иргэдийн амьдралын чанар, эрүүл мэндийг хамгаалах нь удирдлагуудын шууд хариуцлага” гэдгийг онцлов.
БНСУ-ын Эрүүл мэндийн аж үйлдвэрийн хүрээлэнгийн мэдээллээр 2024 онд гадаадын нийт 1.1 сая хүн тус улсад эмнэлгийн тусламж авсан бөгөөд дунджаар 13.8 их наяд воны ашиг олжээ. Манай улсын иргэд тус улсад эмнэлгийн тусламж авахдаа нэг хүн дунджаар 11.1 сая вон зарцуулсан ба 2024 онд 25,731 иргэн тус улсад үзүүлсэн байна. Энэ нь нийт 714 тэрбум төгрөгийг гадагш гаргасан гэсэн үг юм.
Н.Хүрэлбаатар "Зөвхөн нэг улс руу эрүүл мэндийн асуудлаар үзүүлсэн уг зардлаар Хавдар судлалын үндэсний төвийг барих боломжтой байв. Гадаадын улс руу эрүүл мэндийн асуудлаар тусламж авах энэ урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа тул онцгой анхаарч, зуучлах үйлчилгээг эрүүл мэндийн салбар бодлогоор зогсоох хэрэгтэй" гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм




