Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөнийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр товлолоо.
Нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүнээс ирүүлсэн “Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”, Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл” болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас ирүүлсэн “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл”-тэй тус тус танилцана.
Үүнээс гадна, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг, мөн Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхжаргал нараас ирүүлсэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолд тодруулга, тайлбар хүссэн талаар болон Ард түмний хүч намын дүрэм (шинэчилсэн найруулга)-д нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай өргөдөл, Үнэн ба зөв намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг тус тус хэлэлцэхээр тогтлоо.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 дахь хэсэгт зааснаар Иргэний хэргийн танхимын тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэнэ.
АДМИН






Нийгэм





