Dark Light
Нийгэм | 2026-03-30

С.АМАРСАЙХАН: УИХ-ЫН ДАРГА БОЛОХ ЭСЭХИЙГ БИ ШИЙДЭХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

УИХ-ын гишүүн С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

С.Амарсайхан “Өнөөдөр УИХ-аар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөллөө. Өнөөдөр чуулганаар МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдад томилогдох асуудлыг хэлэлцэж байгаа. Цаашдаа цаг алдалгүй, төр засгийн үйл ажиллагааг жигдрүүлж, шинээр байгуулагдсан Засгийн Газар салбар салбарынхаа үйл ажиллагаа тэр дундаа эдийн Засаг, нийгэм, эрчим хүч, дэд бүтэц, бусад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах ёстой.

Цаашдаа бид хавар болохоор заавал улс төржих ёстой юм шиг асуудалд ханддаг биш, хамгийн түрүүн иргэдийн амьжиргааг хамгаалах, эдийн Засгийн аюулгүй байдлаа хангах, Төрийн тогтвортой бөгөөд Тусгаар тогтнолын аюулгүй байдлыг хангахад анхаарах ёстой. Яагаад гэвэл Дэлхий нийтэд, бүс нутагт юу болж байгааг бид бүгд маш сайн мэдэж байгаа. Дэлхийн улс орнууд эвээ нэгтгэж байна, бодлогоо чангатгаж байна. Мөн дотоод аюулгүй байдлыг хангах дээр төвлөрч байгаа учраас бид албан тушаал, томилгооны асуудлуудаа яаралтай шийдээд, ажил хариуцсан сайд Засгийн Газрын гишүүд, улс төрийн албан тушаалтнууд шат шатандаа гол асуудал дээр анхаарч ажиллах ёстой.

Төрийн өндөр албан тушаал дээр очно гэдэг бол “хэн нэгэн очно гэснээр хэн нэгнийг очуулна” гэхээр очдог зүйл ерөөс биш, тодорхой шалгууртай. Нам, улс төрийн байгууллагын төрийн институцийн томилгоогоор явдаг учраас эхлээд Ерөнхий сайдыг томилох, Засгийн газраа байгуулах асуудал өнөөдөртөө шийдэгдэх байх.

Шалгуур хангасан бөгөөд туршлагатай хүмүүс очих ёстой. Эвийг сахисан дээрээс нь энэ эгзэгтэй, ээдрээтэй цаг үед улс төржилтийг илүү бүтээлч үйл хандлагаар тэнцвэржүүлэх бодлого явах ёстой учраас тэр энэ гэж хэлэх боломж алга” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22