Dark Light
Нийгэм | 2026-03-30

А.АРИУНЗАЯА: ГИШҮҮД ХУУЛЬ ТОГТООМЖОО УНШИХГҮЙГЭЭР САНАЛАА ӨГДӨГ ЮМ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

УИХ дахь МАН-ын Бүлгийн дэд дарга А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

А.Ариунзаяа “Туулын хурдны замын ТЭЗҮ-дээ төсөв мөнгөө зарцуулчихсан. Ажлууд нь эхлээд явж байна. Одоо л мэдэж байгаа мэт нийгмийн давлагаан дээр гайхсан царай гаргаад байгаад гайхаж байна. Батлаж байгаа хуулиа уншдаггүй юм уу? Батлаж байгаа бодлогоо ухамсралддаггүй юм уу?

Шинээр бүрэлдэх Засгийн газар төслүүдээ эрэмбэлэх шаардлагатай байна. Эдийн засгийн нөхцөл байдлаа харах хэрэгтэй байна. УИХ гишүүд өөрсдийн баталсан мөрийн хөтөлбөр, улсын төсөв, хөгжлийн бодлогот орсон байгаа төслийг гэнэт гайхаад байгааг тухайн гишүүд хууль тогтоомж, тухайн асуудлуудаа уншихгүйгээр саналаа өгдөг юм байна гэж ойлгох хэрэгтэй” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22