Хаврын улиралд хуурайшилт ихсэж, иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдэж байна.
Сүхбаатар аймагт “Уулбаян суманд ой хээрийн түймэр гарсан” тухай дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад энэ оны 03 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын иргэн Б.С нь “Приус” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох үед автомашины яндан дор өвс, ургамал хуримтлагдан халалт үүсгэсний улмаас ойн хээрийн түймэр гарсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэл тухайлбал: дутуу унтраасан чүдэнз, тамхины иш гал, үнс нурам зэргээс үүдэлтэй байдаг.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
|
Эх сурвалж
| Экологийн цагдаагийн алба
|
АДМИН







Нийгэм




