Цагдаагийн байгууллага өнгөрсөн 7 хоногт (03 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд) “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 826 хэргийг хүргүүлсэн. Үүнд:
Хүний амьд явах эрхийн эсрэг 13, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 366, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 32, Өмчлөх эрхийн эсрэг 284, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 15, Хүрээлэн байгаа орчны эсрэг 18, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 82, Бусад 16 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 192.919 үйлдэлд 192.984 хүн холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 381 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 171 баривчилж, эрх хасаж, 721 иргэнийг торгож, эрх хасаж, сургалтад 1 хүнийг хамруулж, 191.710 иргэн, хуулийн этгээдийг торгож шийдвэрлэсэн байна.
Мөн 192.984 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 191.408 шийдвэрлэж, шүүхээр 1576 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнд:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3017, Танхайрах 369, Хүний биед халдах 310, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 358, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 186.783 бусад 2147 зөрчил байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 85 иргэнд 24.300.000 төгрөгийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 263 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж, 95 иргэнийг 11.330.000 төгрөгөөр торгосон.
АДМИН







Нийгэм




