Dark Light
Нийгэм | 2026-03-31

ӨЧИГДӨР ӨДӨР ИХЭНХ НУТГААР 1-8 ГРАДУСААР ДУЛААРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 03-р сарын 30-ны 08 цагаас 03-р сарын 31-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ:
 
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр Увсын зүүн, Хөвсгөл болон Завханы хойд хэсгээр цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Баруунтуруунд 11.0 см, Зүүнговьд 10.0 см, бусад нутгаар 0.0-5.0 см цасан бүрхүүлтэй байна.
 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-0.7 мм хур тунадас орсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Орхонтуул, Төв аймгийн Угтаалцайдамд 0.7 мм, бусад хэсгээр 0.0-0.6 мм хур тунадас орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-8 градусаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байв.
 
Хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа голын хөндийгөөр -10...-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -2...-9 градус хүйтэн хоносон байна.
 
Салхи: Төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүслээ.
 
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр хур тунадас ороогүй. Өнгөрсөн шөнө 0.0 мм ялимгүй цас орсон байна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр байв. Агаарын температур өмнөх өдрөөс 4-6 градусаар дулаарч өдөртөө +10...+12 градус дулаан, өнгөрсөн шөнө -7…-9 градус хүйтэн хоносон байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22