Dark Light
Нийгэм | 2026-03-31

ПОС ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАН ХУУРАМЧ ОРЛОГЫН ГҮЙЛГЭЭ ХИЙЖ ЗАЛИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн иргэдийн төлбөрийн картын цахим мэдээллийг олж, гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдэд холбогдох хэргийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.
Тодруулбал, Ц нарын бүлэг этгээд нь арилжааны банкны ПОС төхөөрөмж ашиглан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хуурамч орлогын гүйлгээ хийж, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, үйл ажиллагааны бодит байдлыг сайтар нягталж, баталгаажуулсны үндсэн дээр хамтран ажиллах, “хөрөнгө оруулалт” нэрээр олон улсын банкны карт ашиглах санал ирсэн тохиолдолд онцгой анхаарал хандуулж шалгах, мөн хувийн болон банкны картын мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22