Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.03.31/-ийн хуралдаанаар “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлан”-г хэлэлцлээ.
Тайланг 2022-2024 оны эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайлангийн тоон мэдээлэлтэй харьцуулж гаргажээ.
2025 онд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн эрүү шүүлт тулгах, зүй бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн гэх 61 гомдол, 31 гэмт хэрэг бүртгэгдэж, 469 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
Хорих байгууллага, цагдан хорих, баривчлах, эрүүлжүүлэх, саатуулах байрууд, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, асрамжийн газар, цэргийн сахилгын байр, сургуулийн дотуур байр зэрэг 65 газарт хяналт шинжилгээ хийж 474 заалт бүхий зөвлөмж хүргүүлж нийт зөвлөмжийн биелэлт 85 хувьтай гарсан байна.
АДМИН






Нийгэм





