Dark Light
Нийгэм | 2026-03-31

ХОЛИМОГ ТУЛААНЫ ТАМИРЧИН Т.НЯМЖАРГАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын дэд сайд Г.Дашням мэргэжлийн холимог тулааны тамирчин Түмэндэмбэрэлийн Нямжаргалыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар дэд сайд Г.Дашням дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж буй тамирчин Т.Нямжаргалд салбарын яамны зүгээс талархал илэрхийлээд, "Монгол хүний тэсвэр хатуужил, ур чадварыг дэлхийн тавцанд тамгалан үлдээж буйд бахархаж байна. Цаашдын их спортын гараа, замналд нь өндөр амжилт, ялалт бүхнийг хүсэн ерөөе" хэмээн онцлон тэмдэглэв.
Мэргэжлийн холимог тулааны тамирчин Т.Нямжаргал нь үндэсний "MGL-1" холбоо болон Японы "Gladiator" холбооны аварга бөгөөд өдгөө дэлхийн холимог тулааны оргил дэвжээ болох UFC (Ultimate Fighting Championship) холбоонд эх орноо төлөөлөн тулалдаж буй цор ганц Монгол тамирчин юм. Тэрээр дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн дэвжээнд хүч үзэж, залуу хойч үедээ спортоор хичээллэх, тууштай хөдөлмөрлөх урам зоригийг түгээж буй шилдэг тамирчдын нэг билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22