Dark Light
Нийгэм | 2026-03-31

ДИЖИТАЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Албан бус эдийн засгийг албажуулах төсөл”, NRCC ХХК-тай хамтран Үндэсний түвшинд дижитал хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ хийх, судалгааны аргачлал, хамрах хүрээний талаар нийгмийн түншүүд болон бусад оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалтыг 2026.03.30-ны өдөр зохион байгууллаа.
Судалгааны үр дүнг баталгаажуулах, платформ эдийн засгийн болон түүнтэй холбоотой дижитал хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр бодлого боловсруулах, бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тогтоох зорилгоор судалгааны явцад оролцогч талуудыг хамарсан хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулах юм.
Энэ удаагийн уулзалтад Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Женевийн товчооны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын мэргэжилтэн Дрю Гардинэр, Бангкокын товчооны хөдөлмөрийн эдийн засагч Кристиан Вайгэлан нар цахимаар, МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ, ОУХБ, ЦХИХХЯ, ҮСХ болон харьяа байгууллагын удирдлага, албан хаагчдын төлөөллүүдээс бүрдсэн 50 гаруй оролцогч танхимаар оролцож санал, зөвлөмжөө хэлэлцлээ.
Дижитал хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээний эцсийн үр дүнг 2026 оны 3 дугаар улиралд багтаан боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22