Dark Light
Нийгэм | 2026-03-31

ЭЗБХ: 287 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫГ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.03.31/-ийн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцэн дэмжиж санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Монгол Улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолдог. Сүүлийн жилүүдэд хэрэглээ тогтмол өсөж 2022 онд 38.4 мянган тонн байсан бол 2025 онд 84.3 мянган тонн хүрч хоёр дахин нэмэгджээ. Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн хэлбэлзэл, ОХУ экспортын хязгаарлалт тогтоох, татвар нэмэгдүүлэх эрсдэлтэй тул дээрх хэлэлцээрийг хийж байгаа гэв. Гишүүд, хэлэлцээрт өөрчлөлт орсноор шатахууны хомсдол үүсэх эрсдэлийг бууруулах, агаарын тээврийн хөлгийн үнэ тариф буухад ямар нөлөө үзүүлэх, манай улсын эрх ашиг хангагдаж байгаа эсэхийг тодрууллаа.
Мөн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Эрчим хүч-4 төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 59.1 хувийн саналаар дэмжиж санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Төслийн хүрээнд Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төслийг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 78 сая долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр Архангай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг Хангайн бүсийн 50 мянга гаруй хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22