Dark Light
Нийгэм | 2026-03-31

ХЗБХ: ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО 49 ШҮҮГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦСОН

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлж байхаар заасан байдаг.  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт Шүүхийн сахилгын хороо 2025 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр (2026.03.31) гардуулан өгөв.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгуллага бөгөөд 2021 онд байгуулагдсанаас хойших хугацаанд шүүгчийн сахилгын зөрчилтэй холбогдуулан иргэд, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн 1596 өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэж, 49 шүүгчид 65 сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан чиг үүргийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэн, зөвхөн хуульд заасан шүүгчийн сахилга, хариуцлагатай холбоотой асуудалд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн талаараа тайланд дурджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22