Dark Light
Нийгэм | 2026-03-31

ЭХНЭРЭЭ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 8 ЖИЛ 9 САРЫН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2024 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний амь нас хохироосон онц ноцтой хэргийг шүүхээс шийдвэрлэлээ.

Хамтран амьдрагчаа бусадтай хардаж, удаа дараа хүчирхийлэл үйлдэж байсан этгээд нь сүүлчийн маргааны үеэрээ хохирогчийг газарт унагаж, хэвлийн хэсэгт нь хүчтэй өшиглөж, амь насанд нь хүрчээ.

Уг гэмтлийн улмаас хохирогчийн элэг болон хэвлийн хөндийд их хэмжээний дотоод цус алдалт үүсэж, улмаар хоёр хоногийн дараа нас барсан байна. Шүүхээс дээрх этгээдийг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг, хүний амь насыг хохироосон гэж үзэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 8 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22