Dark Light
Нийгэм | 2026-04-01

ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 14.500 ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар, Дорнод аймагт гарсанх хээрийн түймрийг унтраажээ. 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн  "Үнэгт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/  Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14:20 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан орон нутгийн нийт 111 хүн, 25 автомашинтайгаар хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 03 дугаар сарын 31-ний өдрийн 03:00 цагт цурамд оруулж, 19:40 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 14.000 га орчим талбай өртжээ.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн “Хархираа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16:30 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 45 хүн, 9 автомашин, 7 мотоциклтойгоор унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:07 цагт цурамд оруулж, 19:26 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 500 га орчим талбай өртжээ.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22