Dark Light
Нийгэм | 2026-04-01

МҮОА-ЫН ХАМТ ОЛОНД МҮОХ-НЫ 70 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Монголын Үндэсний Олимпын Хорооны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монголын Үндэсний Олимпын Академийн хамт олныг Олимпик Хауст хүлээн авч уулзан, МҮОХ-ны 70 жилийн ойн медалиар шагналаа.
Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачлан орчуулсан ОУОХ-ны “Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр” (OVEP)-ийг аймаг, дүүргийн удирдах ажилтнуудад зориулсан цуврал сургалтаар хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Мөн Олимпик Хауст байрлах Олимпын номын сан болон Олимпын музейн үйл ажиллагааг хамтран илүү боловсронгуй болгож, хүүхэд, багачуудад олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцлаа.
Түүнчлэн МҮОА-ын Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нь МҮОХ-ны Боловсролын комиссын даргаар сонгогдоод буйг онцлон тэмдэглэв.
Монголын Үндэсний Олимпын Академи нь 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ жил 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөснөө уулзалтын үеэр танилцууллаа.

Эх сурвалж | МҮОХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22