Dark Light
Нийгэм | 2026-04-01

ИНЭЭДМИЙН БАЯРЫН ГАРАЛ ҮҮСЭЛ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Дөрөвдүгээр сарын 1-ний буюу инээдмийн баярын гарал үүсэл тодорхой биш ч хэд хэдэн өрсөлдөгч онол байдаг.

Энэхүү баяр 1500-аад оноос хойш тэмдэглэгдэж ирсэн бөгөөд Англи, Франц, мөн эртний хаврын баяруудтай холбоотой байж магадгүй гэх таамаглал бий.

Нэг онолоор Английн яруу найрагч Жеффри Чосер-ийн 1390 оны бүтээлд дөрөвдүгээр сарын 1-ний орчимд хүмүүс бие биеэ хуурдаг тухай дурдсан байдаг. Гэхдээ энэ нь бичгийн алдаа байж магадгүй гэж зарим судлаачид үздэг.

Хоёр дахь онол Францтай холбоотой. Францад “Дөрөвдүгээр сарын загас” (Poisson d’Avril) гэх заншил эртнээс байсан бөгөөд хүмүүс бусдын нуруунд цаасан загас нааж тоглодог уламжлалтай. Энэ нь 1500-аад оны эхэн үеийн бичвэрүүдэд дурдагдсан байдаг.

Гурав дахь онол нь 1564 онд Францын хаан IX Чарльз шинэ жилийг 1-р сарын 1 болгон өөрчилснөөс үүдэлтэй гэж үздэг. Хуучин ёсоор 4-р сард шинэ жил тэмдэглэсээр байсан хүмүүсийг “тэнэгүүд” гэж шоолж, тоглоом хийх заншил үүссэн байж магадгүй гэх таамаглал байдаг байна.

Мөн энэ баяр нь эртний Ромын хаврын баяр болох Хилариа зэрэг улирлын баяруудтай холбоотой байж болох юм. Ийм баяруудад хүмүүс дүр эсгэх, тоглоом хийх, чөлөөтэй инээх заншилтай байжээ.

Ерөнхийдөө дөрөвдүгээр сарын 1-ний баяр яг хаанаас эхэлсэн нь тодорхойгүй ч хаврын улиралтай холбоотой хошигнол, зугаа цэнгэл, эртний уламжлалуудын нийлбэр гэж үздэг.


Эх сурвалж | NATIONAL GEOGRAPHIC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22