Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлдэг даатгалын байгууллагын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын бүртгэлийн эрхээ авсан 11 даатгалын байгууллагын төлөөлөл оролцов.
Уулзалтаар хурдан морины уралдаанч хүүхдэд даатгал хийхэд анхаарах зүйлс, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, зөвлөмж өглөө.
- Орон нутагт даатгал хийж байгаа даатгалын төлөөлөгчид хурдан морины уралдаанч хүүхдийг даатгалын системд заавал бүртгэсний дараа гэрээг олгох,
- Хурдан морины уралдаанч хүүхдийг 8 нас хүрсэн эсэхийг он, сар, өдрөөр сайтар нягталж даатгах,
- Эцэг эх, асран хамгаалагч нарт даатгалын нөхцлийн талаарх мэдээллийг заавал өгөх зэрэг асуудлуудад анхаарах шаардлагатай байна.
Цаашдаа хурдан морины уралдаанч хүүхдийн даатгалыг албан журмын даатгалын ангилалд оруулах нь хүүхдийг болон гэр бүлийг эрсдлээс сэргийлэх илүү боломжит арга болохыг оролцогчид илэрхийлж байв. Хүүхдийн эрхийг хангаж, хамгаалж ажиллахад салбар бүрийн үүрэг, хариуцлага чухал юм.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм





