Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Жендэрийн үндэсний хороо хамтран энэ сарын 01-ний өдөр "Монгол эр хүн" Дорнод аймгийн эрэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулсан бөгөөд аймаг, сумын 200 гаруй эрэгтэйчүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Чуулганыг Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш нээж, эрэгтэйчүүд, хөвгүүд, залуучууд, гэр бүлийн асуудлаар үндэсний болон аймаг, орон нутгийн түвшинд хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өглөө.
Чуулганы хүндэт зочноор "Бор аварга" сангийн тэргүүн, Монгол Улсын Аварга С.Мөнхбат оролцож, “Эзэн бай” илтгэлээ хэлэлцүүлж, чуулганд оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Чуулганы үндсэн илтгэлийн хүрээнд монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс, эрүүл чийрэг эрэдэм боловсролтой , ёс зүйтэй, эх орондоо хайртай иргэнийг төлөвшүүлэх, гэр бүлийн харилцаа нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг талаар болон монгол эр хүний жудаг, эрдэм ухаан, манлайллын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм





